Гэрийн эзэгтэй Бэтти Дрэпер, ажил хэрэгч Хиллари Клинтон гэх зэрэг эрс тэрс бүсгүйчүүдийн дүрийг гаргах J.Lo эмэгтэйчүүдийн эрхийг хѳндлѳѳ
Женнифер Лопезийн хийсэн клип болгон мэргэжлийн түвшний бүжгийн дэглэлт агуулсан, цоглог уур амьсгалтай болдгийг хүн бүр мэднэ. Харин энэ удаад дуучин бүсгүй өөрийн шинэ уран бүтээлдээ илүү гүнзгий сэдэв хөндөхөөр шийдэж, эмэгтэйчүүдийн эрхийг хамгааллаа. "Ээж чинь биш" нэртэй шинэхэн дууны клипэнд Лопез Mad Men олон ангит киног санагдуулам 1950-аад оны гэрийн эзэгтэй, нарийн бичиг, 1980 -аад оны ажил хэрэгч бүсгүй гэх зэрэг олон сонирхолтой дүрд хувирсан байна.
Клипний эхэн хэсэгт тэрээр Хиллари Клинтоны 1995 оны Нэгдсэн үндэсний байгууллагын индэр дээрээс хэлсэн "Хүний эрх бол эмэгтэйчүүдийн эрх юм, эмэгтэйчүүдийн эрх бол хүний эрх юм" хэсгийг оруулжээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт