Жил бүрийн тавдугаар сарын эхний Даваа гарагт Нью-Йоркийн Метрополитен музейд загварынхны хувьд чухал байр суурь эзэлдэг домогт Met Gala үдэшлэг зохион байгуулагддаг уламжлалтай. Гэвч цар тахал дэгдсэнээс үүдэж 2020 оны Met Gala тодорхойгүй хугацаагаар хойшлогдож, хүн бүрийн хүсэмжит улаан хивсний ёслол цуцлагдаж байсныг та санаж байгаа биз ээ. Харин 2021 оны Мet Gala улаан хивсний ёслолтойгоор эргэн ирж байгаа бөгөөд үдэшлэгийн хөтлөгчөөр Аманда Горман тодорчээ. Харвардын их сургуулийн төгсөгч, 23 настай яруу найрагч тэрээр ерөнхийлөгч Жо Байдены тангараг өргөх ёслол дээр "The Hill We Climb" шүлгээ уншиж олонд танигдсан юм. Түүнчлэн Аманда Америкийн Vogue сэтгүүлийн ерөнхий редактор Анна Винтурын нүдэнд өртөж сэтгүүлийн нүүрийг чимсэн туршлагатай билээ.
Түүний хамтран хөтлөгчөөр дизайнер, кино найруулагч Том Форд тодорсон байна. Үдэшлэгийн сэдэв одоогоор зарлагдаагүй байгаа ч АНУ болон тус улсын дизайнеруудад хүндэтгэл үзүүлэхээр болсныг зохион байгуулагчид онцолсон юм. Харин арга хэмжээ болох өдрийн хувьд есдүгээр сарын 13 болж хойшлогджээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт