Ард түмний сонголт: Их Британийн хатан хааны гэр бүлийн гишүүдээс хэн нь хамгийн нэр хүндтэй вэ?

Кейт ба Меган нарын аль нь ч биш

YouGov судалгааны компани Их Британичуудын дунд хатан хааны гэр бүлийн тухай нэгэн сонирхолтой санал асуулга явуулжээ. Тодруулбал тэд ард түмнээс хатан хааны гэр бүлийнхнээс хэнд нь хамгийн дуртай болохыг асуусан байна. Судалгааны үр дүнд Их Британичуудын 77% нь Сассексын гүн, хунтайж Харригийн талаар ам сайтай байсан нь тогтоогджээ. Ингэснээр тэрээр ард түмний дунд хамгийн нэр хүндтэй хатан хааны гэр бүлийн гишүүн болж байгаа юм. Рейтингийн хоёрдугаарт мэдээж хэрэг хатан хаан II Элизабет бичигдсэн байна. Эрхэм дээдсийг ард түмний 74% нь дэмжжээ.

Харин жагсаалтын гурав ба дөрөвдүгээр байрыг Кембрижийн гүн ба гүнгийн авхай нар эзэлсэн байна (хунтайж Уильям ба Кейт Миддлтон нарын төлөө ард түмний 73%, 64% саналаа өгчээ). Тэдний араас хатан хааны нөхөр, хунтайж Филипп 56% саналтайгаар жагсчээ. Хамгийн гайхалтай нь дэлхийн анхаарлын төвд байгаа Сассексын гүнгийн авхай буюу Меган Маркл рейтингийн дөнгөж зургаадугаарт (55%) бичигдлээ. Мөн уг жагсаалтад хунтайж Чарльз (48%), Анна гүнж (47%) ба түүний охин Зара Филлипс (43%), Корноуллын гүнгийн авхай Камилла (29%) нар тус, тус багтсан байна. Та энэхүү санал асуулгын үр дүнг бүтнээр нь эндээс харах боломжтой.

Buro.Mongolia

2018-11-14, 16:00

  • Зураг: