Дүрвэгсдийн асуудал
Ай Вэйвэй өөрийн уран бүтээлээрээ дамжуулан дүрвэгсдийн асуудалд олны анхаарлыг татсаар байна. Энэ удаад тэрбээр Берлинд өөрийн бүтээлээ бий болголоо
Энэ жилийн Берлиний кино наадам хоёрдугаар сарын 21-ныг хүртэл Берлин хотноо зохион байгуулагдаж буй нь сэтгүүлчдийн анхаарлын төвд байгаа билээ. Дээр нь Мюнхений "Аюулгүйн асуудлаарх 52 дах хурал" энэ өдрүүдэд зохиогдож Европын гол асуудал болсон дүрвэгсдийг цаашид хэрхэх талаар хэлэлцэл явагдаж байна. Тиймээс яг энэ үеэр Ай Вэйвэй өөрийн уран бүтээлээрээ дамжуулан олны анхаарлыг татахаар шийдсэн байна. Тэрбээр Konzerthaus Berlin-ийн гадна баганыг дүрвэгсдийн хэрэглэж байсан улбар шар өнгийн аврах хантаазаар дүүргэжээ. Ай Вэйвэй Лесбос арал дээр дүрвэгсдийн асуудлаар очиж, багагүй хугацааг өнгөрүүлэхдээ тэднээс аврах хантаазуудыг цуглуулсан аж.
Концертын танхимын гаднах зургаан багана тод улбар шар өнгөөр хучигдсан бол харин танхимын үүдэнд хийлдэг завийг байршуулжээ. Уран бүтээлч Ай Вэйвэй дүрвэгсэд Европ руу амь тэмцэн ирэхдээ хэрэглэдэг маш аюултай тээврийн хэрэгслийг ашиглан олны анхаарлыг болж буй нөхцөл байдалд илүү хүнлэг талаас нь хандахыг уриалсан байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт