Дуучин Бейонсе Coachella хөгжмийн наадамд дуулах гол уран бүтээлчдийн нэгээр тодорсон тухай бид өмнө нь мэдээллэж байсан. Тэгвэл Бейонсе тус хөгжмийн наадмын тайзнаа дуулахгүй гэсэн шийдвэр гаргажээ.
Учир нь Бейонсе одоо ихэр хүүхэд тээж байгаа бөгөөд эмч нарын шаардлагаар ийнхүү тайзан дээр гарахаас татгалзаж байна. Мөн эмч нарын зөвлөснөөр дуучин бүсгүй илүү ачаалал багатай ажиллах юм.
Тэгэхдээ Бейонсе 2018 оны Coachella наадмын гол уран бүтээлчээр тодорчээ. Бэйонсе тус наадмын түүхэнд хоёр дах эмэгтэй гол уран бүтээлчээр шалгарсан юм. Түүний өмнө Бьорк 2002, 2007 онуудад гол уран бүтээлч болж, тайзнаа гарч байсан.
Энэ жил 18 дах удаагийн Coachella хөгжмийн наадам уламжлал ёсоор Калифорни мужийн Индио хотод дөрөвдүгээр сарын 14-16, 21-23-ны хооронд хоёр амралтын өдөр дарааллаж зохион байгуулагдана. Наадмын тасалбарыг албан ёсны вебсайтаас худалдан авах боломжтой.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт