10000 үзэгчээр илүү
Нью-Йоркийн Метрополитан музейд зочилсон үзэгчдийн тоо рекордоо шинэчиллээ. Өмнөх рекордыг 2011 онд гарсан Alexander McQueen-ы Savage Beauty үзэсгэлэн эзэмшиж байсан юм
China: Through the Looking Glass үзэсгэлэн нээлтээ хийснээс хойш гурван сарын дараа ирсэн зочдынхоо тоог гаргажээ. Үзэсгэлэнгийн удирдагч Эндрю Болтоны хэлснээр 5-р сараас өнөөдрийг хүртэл нийт 671,234 хүн зочлон ирсэн нь Alexander McQueen-ы үзэсгэлэнд ирсэн зочдоос даруй 10 мянган хүнээр илүү байжээ. Хувцасны институтийн түүхэн дэх хамгийн олон хүн татаж чадсан энэхүү үзэсгэлэн Метрополитан музейн бүх цаг үеийн шилдэг 10 үзэсгэлэнд багтах магадлалтай боллоо. Яагаад үзэсгэлэн ийм амжилтанд хүрснийг тайлбарлах маш энгийн. Нэгт, Хувцасны институтийн үзэсгэлэн өөрөө дэлхийн загвар, урлаг соёлын хамгийн чухал газарт тооцогддог. Хоёрт, үзэсгэлэнд маш тодорхой төлөвлөгөө, зохион байгуулалтаар хятадын өнө эртний ёс заншлыг дизайнерууд хэрхэн хувцас загварт хөрвүүлэн дүрсэлснийг харуулах зорилготой байсан юм. Харин гуравт, хятадын гоо зүйн өнгө аяс Америк, Европын кино урлагийн бас нэгэн шинэ санаа өдөөгч болсныг China: Through the Looking Glass нээн харуулсан билээ. Тийм ч учраас үзэсгэлэнгийн уран сайхны найруулагчаар Вонг Кар Вай уригдан ажиллажээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт