Дуучин бүсгүйг шүүхэд өгчээ
Америкийн дуучин Лана Дель Рейг Их Британийн домогт Radiohead хамтлаг шүүхэд өгсөн байна. Ингэх болсон шалтгаан нь Radiohead хамтлаг Лана Дель Рейг "Get Free" гэх дуугаа бүтээхдээ тэдний алдарт "Creep" дууг хуулбарласан хэмээн буруутгаж байгаа юм. Дуучин бүсгүй ч энэхүү шүүхэд өгсөн гэх мэдээллийг өөрийн албан ёсны Twitter хуудсаар дамжуулан баталжээ.
It’s true about the lawsuit. Although I know my song wasn’t inspired by Creep, Radiohead feel it was and want 100% of the publishing - I offered up to 40 over the last few months but they will only accept 100. Their lawyers have been relentless, so we will deal with it in court.
— Lana Del Rey (@LanaDelRey) January 7, 2018
"Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн талаарх мэдээллүүд бүгд үнэн. Гэсэн хэдий ч миний дуу ‘Creep"-ээс санаа аваагүй гэдгийг би мэдэж байна. Харин Radiohead тэгсэн гэж бодож байгаа. Мөн тэд дуунаас олсон ашгийн 100%-ийг авахыг хүсч байна. Би тэдэнд сүүлийн хэдэн сарын турш дуунаас олсон ашгийн 40%-ийг санал болгосон боловч тэд зөвхөн 100%-ийг л авна гэж мэдэгдсэн. Тэдний хуульчид үнэхээр няцашгүй байгаа тул бид шүүх дээр уулзах болно" гэж Лана Дель Рей бичжээ.
Эргэн сануулахад Radiohead хамтлагийн "Creep" дуу нь тэдний "Pablo Honey" гэх анхны цомогт багтсан бөгөөд 1993 онд цацагдсан даруйдаа хит болж байсан алдартай бүтээл юм.
Тэгвэл Лана Дель Рейн "Get Free" нэртэй сингл нь түүний хамгийн сүүлд гаргасан "Lust For Life" цомогт багтсан байгаа. Ямартаа ч одоогийн байдлаар зохиогчийн эрхийг хөндсөн энэхүү шүүх хурлын тов зарлагдаагүй байна. Харин одоо Radiohead хамтлагийн "Creep" болон Лана Дель Рейн "Get Free" дуунуудыг хооронд нь харьцуулцгаая.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт