Дуучин Шер “Mamma Mia!” мюзиклийн үргэлжлэлд тоглоно

Колин Ферт, Мерил Стрип нарын хамтаар

Алдарт дуучин Шер "Mamma Mia!" мюзиклийн үргэлжлэл болох "Mamma Mia! Here We Go Again" кинонд тоглоно гэдгээ өөрийн Twitter хуудсаар дамжуулан зарлалаа.

Twitter олон нийтийн сүлжээний нэгэн хэрэглэгч дуучин бүсгүйгээс энэхүү төсөлд оролцох эсэхийг нь тодруулахад, тэрээр "Би Mamma Mia-гийн хоёрдугаар ангид оролцоно" хэмээн "жиргэжээ".

Одоогийн байдлаар Шведийн алдарт ABBA хамтлагийн уран бүтээлээс сэдэвлэсэн энэхүү мюзиклд Шер яг ямар дүр бүтээх нь олонд ил болоогүй байгаа ч, тэрээр дуулах нь тодорхой юм.

Дуучин Шерээс гадна, анх 2008 онд нээлтээ хийж байсан "Mamma Mia!" мюзиклийн гол дүрийн жүжигчид болох Мерил Стрип, Аманда Сейфрид, Пирс Броснан, Колин Ферт, Стеллан Скарсгард нар "Mamma Mia! Here We Go Again" төсөлд оролцох нь тодорхой болсон гэдгийг Deadline вебсайт мэдээллэж байна. Үүнээс гадна Мерил Стрипийн бүтээсэн Донна гэх дүрийн залуу хувилбарт жүжигчин Лили Жеймс тоглоно гэсэн мэдээлэл сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тархаж байгаа юм.

"Mamma Mia! Here We Go Again" мюзикл 2018 оны долоодугаар сарын 20-нд буюу эхний анги гарснаас 10 жилийн дараа нээлтээ хийхээр төлөвлөгдөөд байна.

Эргэн сануулахад дуучин Шер хамгийн сүүлд 2010 онд дуучин Кристина Агилерагийн хамт "Burlesque" кинонд тоглосон билээ.

WELL…IM IN MOMMA MIA2

Buro.Mongolia

2017-10-17, 18:00

  • Зураг: