Жеймс Кордены хөтөлдөг "Carpool Karaoke" нэвтрүүлэгт дуучин Бруно Марс оролцлоо. Тэд хамтдаа Лос-Анжелес хотын замаар аялах зуураа янз бүрийн загвартай малгай өмсөж, Бруно Марсын дуунуудаас дуулж, бүжиглэж, ярилцаж, цагийг хөгжилтэй өнгөрөөлөө. Ямартаа ч Бруно Марст бүх төрлийн малгай зохидог бололтой.
Жеймс Корден, Бруно Марс нар дуучны "24K Magic," "Locked Out of Heaven," "Grenade," "Versace on the Floor," "If I Knew," "Uptown Funk" ,"Perm" зэрэг дуунуудыг хамтдаа дуулсан юм. Мөн Бруно Марс Жеймс Корденд дөрвөн настайгаасаа эхлээд дуулж эхэлсэн бөгөөд домогт Элвис Преслиг дууриаж дуулдаг байснаа ч ярьлаа. Сонирхуулахад, Бруно Марс хамгийн анх Лос-Анжелес хотод нүүж ирээд түрээсийн төлбөрөө олохын тулд хөзөр тоглож мөнгө олдог байсан гэсэн шүү!
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт