Хамгийн анх 10 жилийн өмнө BBC телевизээр гарч, асар их амжилтанд хүрсэн Planet Earth баримтат киноны хоёрдугаар хэсэг гарах гэж байна
Байгалийн тухай өгүүлэх Planet Earth баримтат кино бол BBC телевизийн бүтээж байсан хамгийн өндөр үнэтэй баримтат кино болсон юм. Энэхүү киног бүтээхэд BBC телевиз таван жилийг зарцуулсан бөгөөд нийт 16 сая фунт стерлинг төсөвлөж байжээ. Мөн Planet Earth бол тус телевизийн хамгийн анхны HD форматаар гарсан баримтат кино юм.
Тэгвэл одоо энэхүү баримтат киноны хоёрдугаар хэсэг болох "Planet Earth II" кино Ультра HD форматаар гарах гэж байна. Продюсероор нь Майк Гантон болон бусад уран бүтээлчид ажиллаж, Их Британийн алдарт байгаль судлаач, нэвтрүүлэгч Сэр Дэвид Аттенборо тус баримтат киног хүүрнэх болно. Мөн алдарт хөгжмийн зохиолч Ханс Зиммер "Planet Earth II" киноны хөгжмийг бүтээжээ.
Ан амьтдын яг дэргэдээс нь авсан мэт гайхалтай зураглалтай, дэлхийд хүн болон хүмүүсийн бүтээлээс өөр гайхамшигтай зүйлс асар их байдгийг энэхүү кино бидэнд үзүүлэх нь ээ. Одоогийн байдлаар энэхүү бүтээл яг хэзээ дэлгэцэнд гарах нь тодорхойгүй байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт