Клаудия Кардинале 70 дах удаагийн Каннын кино наадмын нүүр царайгаар тодорлоо
Каннын кино наадмын улаан, алтлаг өнгийн зурагт хуудсанд бүжиглэж буй жүжигчин Клаудия Кардинале дүрслэгджээ. Тэрээр "Би 70 дах удаагийн Каннын кино наадмын нүүр царай болсондоо маш их баярлаж, бас бахархаж байна. Үнэхээр сайхан зургийн сонголт болжээ. Энэ зураг бол миний 1959 онд Ром хотын нэгэн байшингийн дээвэр дээр бүжиглэж байх үеийн зураг юм. Одоо тэр зурагчны нэрийг хэн ч санахгүй байх. Би өөрөө ч мартжээ. Гэхдээ энэ зураг миний гарал үүслийн талаар надад сануулдаг. Би тухайн үед дэлхийн хамгийн алдартай кино танхимын шатаар алхана гэж мөрөөдөж ч байгаагүй. Каннын кино наадамд төрсөн өдрийн мэнд хүргэе!" гэж хэлсэн байна.
Италийн жүжигчин Клаудия Кардинале нь Федерико Феллинигийн "8½", Блэйк Эдвардсын "The Pink Panther", Лукино Висконтигийн "The Leopard" зэрэг кинонуудад тоглож, алдартай болсон юм.
Каннын 70 дах удаагийн кино наадам тавдугаар сарын 17-нд эхэлж, нийт 12 хоног үргэлжилнэ. Кино наадмын нээлтийн ба хаалтын ёслолыг жүжигчин Моника Беллуччи хөтлөх бол шүүгчдийн багийг найруулагч Педро Альмодовар ахална. Харин Каннын кино наадмын хөтөлбөр дөрөвдүгээр сарын 13-нд зарлагдах болно.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт