Дахин нэг шуугианд өртлөө
Их Британийн орчин үеийн уран бүтээлч Сара Поуп реалити шоуны од Кайли Женнерийг зохиогчийн эрхийн асуудлаар шүүхэд өгч байна. Тодруулбал Кардашьян-Женнер гэр бүлийн хамгийн отгон гишүүн Кайли Женнер ирэх наймдугаар сарын 6-нд "Life of Kylie" нэртэй өөрийн бие даасан реалити шоугаа гаргахаар зэхэж байгаа юм. Тэрээр уг төслийнхөө сурталчилгаанд нэгэн уруулын зургийг (хазсан байдалтай) ашиглажээ. Гэвч Их Британийн уран бүтээлч Сара Поуп энэхүү уруул нь түүний "Temptation Neon" нэртэй уран бүтээлийн хуулбар хэмээн мэдэгдэж, Кайли Женнерийг шүүхэд өгөөд байна.
Харин Кайли Женнерийн төлөөлөгч "Кайли энэ бүтээлийг ашиглахад өөрийн биеэр оролцоогүй бөгөөд уг бүтээлийг гуравдагч талаас хүлээн авсан" гэж мэдэгджээ.
Мөн саяхан Кайли ба Кендалл Женнер нар The Doors, 2Pac, Notorious B.I.G. зэрэг домогт уран бүтээлчдийн хөргийг зөвшөөрөлгүй авч, футболкны цуглуулга гаргаснаар маш том шүүмжлэлд өртсөн юм.
A first look at my docu-series #LifeofKylie is out now! pic.twitter.com/cQI7upbkrB
— Kylie Jenner (@KylieJenner) May 11, 2017
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт