Квентин Тарантино “Star Trek” киноны шинэ ангийг 17-гоос дээш насныханд зориулна

Ж.Ж.Абрамс продюсероор ажиллана

Домогт найруулагч Квентин Тарантиногийн 10 дах кино болох шинжлэх ухааны уран зөгнөлт "Star Trek" франчайзын шинэ анги "R" рейтингтэй болно гэдгийг Deadline вебсайт мэдээллэж байна. Ингэснээр энэхүү киног 17 наснаас доош насны үзэгчид зөвхөн эцэг эхийнхээ хамтаар кино театрт үзэх боломжтой болох юм.

Одоогоор нэр нь тодроогүй байгаа "Star Trek" франчайзын шинэ ангийг өмнө нь "Star Trek" (2009), "Star Trek: Into Darkness" (2013) кинонуудыг тус, тус бүтээж байсан Ж.Ж.Абрамс продюсерлохоор болжээ. Одоогоор Квентин Тарантино шинэ ангийг бүтээх санаагаа Ж.Ж.Абрамстай хуваалцаж, тэд хоорондоо зөвшилсцөн байна. Харин Paramount кино компани "Star Trek"-ийн шинэ анги "R" рейтингтэй болно гэдгийг баталсан байгаа.

Дашрамд хэлэхэд зөвхөн 17 нас хүрсэн үзэгчдэд зориулсан контенттой кинонууд л "R" гэсэн үнэлгээтэй байдаг аж. "R" рейтингтэй кинонууд секс, хүчирхийлэл, хар тамхины сэдэв, хараалын үгстэй байх өндөр магадлалтай. Тиймээс "Star Trek" киноны шинэ ангийг хүүхдүүддээ үзүүлэхээс өмнө эцэг эхчүүд сайтар бодож үзэх хэрэг гарах нь.

Өмнө нь "R" рейтингийг "Leon: The Professional", "The Shawshank Redemption", "The Godfather" киноны гурван анги, "The Green Mile" зэрэг кинонууд мөн "Game of Thrones" цуврал авч байсан юм.

Buro.Mongolia

2017-12-11, 17:00

  • Зураг: