Арга билэг хамтлагийн хөгжимчин Н.Жигжиддорж Марко Поло киноны хөгжмийг хийж буй Боб, Брокман, Эрик Качикиан нартай хамт нэг баг болж ажиллалаа
Дэлхий даяар 75 сая хэрэглэгчидтэй Netflix компаний Марко Поло цуврал кинонд ажилласан Монгол уран бүтээлч нэгээр нэмэгдлээ. Марко Поло цувралын эхний бүлэгт жүжигчин Б.Амарсайхан Ариг бөх хааны дүрд тоглосон бол тус цувралын хоёрдугаар улиралд жүжигчин Ц.Цэрэнболд Чингис хааны дүрийг бүтээсэн билээ. Тэгвэл энэхүү киноны хөгжмийн найруулгад морин хуурч Н.Жигжиддорж хуурдлаа. Тэрээр өнгөрсөн долоо хоногт Нью-Йорк хотын "Duotone audio group"-ын студид алдарт продьюсер Боб Брокман, Эрик Хачикиан, Питер Нашел болон Монголд дуу бичлэгийн инженерээр ажиллаж байсан Рагу нартай хамтран хөгжмөө бичүүлжээ.
Грэммийн шагналд 30 удаа нэр дэвшиж, хоёр удаа шагнал хүртэж байсан Боб Брокман нь The Fugees, Notorious BIG, Toni Braxton, Christina Aguilera, Mary J Blige, Bob Dylan, зэрэг уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байсан алдартай продюсер юм.
"Virtuoso уран бүтээлч" 2014 шагналын эзэн Н.Жигжиддорж нь Арга Билэг хамтлагийн хөгжимчин бөгөөд бид түүнийг Морин хуурын чуулгын гоцлол хөгжимчин байсан гэдгээр нь сайн мэдэх билээ. Тэрээр мөн өнгөрсөн 2015 оны 12 сард морин хуур, төгөлдөр хуур хөгжмийн хосолсон тоглолтоо Нью-Йорк хотын Рүбин музейд толилуулсан ба одоо тэндээ сурч, ажиллаж байгаа юм.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт