Warner Bros. компани
Майкл Жексоны шүтэн бишрэгчид түүний амьдралын сүүлийн өдрүүд хэрхэн өнгөрснийг үзэж болохоор боллоо
Warner Bros. компани Майкл Жексоны амьдралын сүүлийн өдрүүдийг үзүүлсэн дэлгэцийн бүтээл гаргах төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдлээ. Тус студи Трэвис Смайлын "Before You Judge Me: The Triumph and Tragedy of Michael Jackson's Last Days" номоос сэдэвлэн, уран бүтээлчийн амьдралын сүүлийн дөрвөн сар болон түүний This is It аялан тоглолтдоо хэрхэн бэлдэж байсан тухай цуврал кино бүтээхээр болжээ. Кино зөвхөн домогт дуучны амьдралын талаар өгүүлээд зогсохгүй. Түүний хаагдмал амьдралд нийгэм, хэвлэл мэдээллийн зүгээс ирэх шахалттай тэмцэх, эрх чөлөөтэй байх гэсэн хувийн туршлагын талаар өгүүлэх аж. Кино төслийн ажил хэдийнэ эхлэсэн бөгөөд номын зохиолч өөрөө кино зохиолоо бичиж байгаа юм байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт