Vans брэнд Харри Поттерын сэдэвтэй цуглуулга гаргана

Хувцас, гутал, аксесуар

Их Британийн нэрт зохиолч Жоан Роулингийн алдарт "Харри Поттер" ном болон киноны шүтэн бишрэгчдэд сайхан мэдээ дуулгахад, Калифорнийн Vans брэнд "Харри Поттер" франчайзтай хамтрахаар болсноо албан ёсоор зарлалаа. Тодруулбал Vans Гриффиндор, Слитерин, Хаффлпафф, Рейвенкло гэсэн Хогвартс ид шидийн сургуулийн дөрвөн тэнхимээс сэдэвлэсэн хувцас, гутал, аксесуаруудыг урлахаар төлөвлөж байгаа гэдгээ тизер видеогоор дамжуулан мэдэгджээ.

Одоогийн байдлаар бүтээгдэхүүнүүд яг ямар загвартай байх, мөн хэзээ худалдаанд гарах талаар ямар нэгэн мэдээлэл цацагдаагүй байгаа ч биднийг "ид шидийн" зүйл хүлээж байгаа гэдэгт итгэлтэй байна.

 

 

Buro.Mongolia

2019-04-23, 12:00