The First Monday in May
The September Issue киноноос бид Vogue сэтгүүлийн есдүгээр сарын дугаар хэрхэн бэлтгэгдэж буйг харсан. Харин одоо америк гялгар сэтгүүлийн хөшигний ард юу өрнөдөг талаар шинэ баримтат киноноос дахин харах нь ээ
Vogue сэтгүүлийн америк хувилбар болон түүний ерөнхий эрхлэгч Анна Винтурийн тухай шинэ баримтат кино гарах гэж байна. Тус баримтат кинонд жил бүр зохион байгуулагддаг, загварын ертөнцийн томоохон арга хэмжээнүүдийн нэг Met Gala-д хэрхэн бэлтгэж буй талаар өгүүлэх юм. Met Gala уламжлал ёсоор тавдугаар сарын эхний даваа гарагт зохион байгуулагддаг учир киног The First Monday in May хэмээн нэрлэжээ. Met Ball арга хэмжээний зохион байгуулах хороог ахлаж, бүхий л чухал шийдвэрийг гаргадаг хүчирхэг хатагтай Анна Винтурын арга хэмжээний бэлтгэл ажлыг хэрхэн удирддаг талаар баримтат киноноос үзэж болох юм.
Баримтат кинонд Анна Винтурээс гадна мөн Жон Гальяно, Карл Лагерфельд нар урлаг болон загварын уялдааны тухай өгүүлж буйгаар гарна. Харин Рианна, Жастин Бибер, Сара Жессика Паркер болон бусад одод Met Ball арга хэмжээний үеэр улаан хивснээ алхах хэсэг кинонд мөн гарах аж.
The First Monday in May киног Tribeca кино наадамын үеэр буюу дөрөвдүгээр сарын 13-нд нээхээр төлөвлөжээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт