Жиоржио Армани Ричард Гирд зориулж дахин нэг удаа хувцас урлалаа

40 жилийн дараа

Дизайнер Жиоржио Армани жүжигчин Ричард Гирийн тоглосон "The Dinner" шинэ кинонд зориулж хувцас урлахаар болжээ.

"Би кино урлагийн маш том шүтэн бишрэгч. Тиймээс би кино бүтээх үйл явцад оролцох үнэхээр дуртай. Тэр тусмаа Ричард Гир бол дэлгэцэнд ч, амьдрал дээр ч хээнцэр байдлыг илэрхийлж чаддаг онцгой хүн. Тйимээс би баяртайгаар түүнд зориулж хувцас урлана" хэмээн италийн дизайнер Жиоржио Армани ярьжээ. Тэрбээр костюм дизайнер Кэтрин Жоржийн хамтаар энэхүү кинонд зориулж сонгодог хослол, ноолууран пальто, зангиа, захтай цамц, поло гэх зэрэг хувцаснууд бүтээсэн байна.

Жиоржио Армани өмнө нь хэд, хэдэн кинонд зориулж хувцас бүтээж байсан туршлагатай. Тэрбээр өмнө нь "Inglourious Basterds", "Ocean's Thirteen", "The Wolf of Wall Street" кинонуудад хослол урлаж, Паоло Соррентиногийн "The Young Pope" цувралд Жуд Лоуг хувцаслаж байсан удаатай юм. Армани мөн ойролцоогоор 40 жилийн өмнө алдарт "American Gigolo" (1980) киноны хүрээнд Ричард Гирд зориулан хувцас зохион бүтээж байсан билээ.

"The Dinner" гэх нэртэй триллер кино нь 2017 оны тавдугаар сарын 5-нд нээлтээ хийнэ.

Buro.Mongolia

2017-04-27, 16:00

  • Зураг: