Negroni Week 2023: Дуртай коктейлио шимэнгээ бяцхан амьтдыг аварцгаая

Итали улсын бэлгэ тэмдэг болсон, "bitter and sweet" төрөлдөө “хаан” гэгддэг коктейль бол Negroni. Италийн Флоренц хотноо анх үүсэж өдгөө 100 гаруй жилийн нүүрийг үзсэн, ихэнх эрчүүдийн байнгын сонголт болсон хатуухан хэрнээ амтлаг энэхүү коктейль нь дэлхийн шилдэг борлуулалттай коктейлийн жагсаалтыг тэргүүлдэг. 

Анх 2013 онд “Campari” брэнд болон “Imbibe” сэтгүүл сайн үйлсэд зориулан хандив цуглуулахаар “Negroni Week” хэмээх төслийг хэрэгжүүлж эхэлсэн бол өдгөө олон улс даяар, жил бүрийн есдүгээр сард "Негрони долоо хоног" зохион байгуулагддаг заншил тогтжээ. Үүний жишгээр манай улсад 2018 оноос анх уг төслийг хэрэгжүүлж эхэлсэн ба энэ жилийн хувьд есдүгээр сарын 24-нийг дуустал “Negroni Week 2023” тав дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Энэ жилийн хөтөлбөрийн хүрээнд нийт 30 гаруй үйлчилгээний байгууллагууд оролцож байгаа бөгөөд та тэдгээр газруудаар үйлчлүүлэхдээ Negroni коктейлийг худалдан авч ууснаар нийт ашгийн тодорхой хувь нь “Азтай савар” ТББ-д хандивлагдах болно.

“Азтай савар” ТББ нь амьтны эрхийг хамгаалахын төлөө ажилладаг ашгийн бус байгууллага юм. "Negroni Week"-ийн хүрээнд таны өгсөн хандив тусламж бяцхан амьтдын эмчилгээ болон бусад зардалд зориулагдах аж.

"NEGRONI WEEK 2023"- Т НЭГДЭЖ БУЙ БАЙГУУЛЛАГУУД:

1. GREY LOUNGE

2. IKIGAI

3. WALLSTREET

4. GISSY GIN BAR

5. ASIANA BUDDHA VISTA

6. ASIANA ENCANTO

7. ASURU PUB

8. BITSY & CO

9. FAT CAT

10. LANTERN RESTAURANT

11. ROC FOUNTAIN DRINK BAR

12. VAULT

13. FUMO

14. VESPER

15. UG PALACE

16. AMIGO DRINK HOUSE

17. CANTE

18. CHOCO

19. IL FIORE

20. SKOL

21. TURNING POINT

22. LA SCINTILLA

23. BACCO

24. LA GRIGLIA RESTAURANT

25. MODE GARDEN

26. NUM SUM

27. RIVER RESTAURANT

28. HIDE AT ORSHIL

29. GATE 5

30. NEGRONI ROOM

31. CEO SETTE LOUNGE

Э.Цовоо

2023-09-21, 13:13