Загвар | Үнэт эдлэл & Аксесуар
Нийт 555 ширхэг үйлдвэрлэгджээ
Chanel брэнд алдарт Mademoiselle J12 бугуйн цагаа шинэчилж, нүүр хэсэгтээ Коко Шанелийн дүрстэй, цагаан ба хар өнгийн керамикаар хийгдсэн өвөрмөц хувилбар танилцууллаа. Шинэ загвараас ердөө 555 ширхэг үйлдвэрлэгдсэн бөгөөд тэдгээр нь зургаадугаар сарын 16-наас эхлэн Aizel онлайн дэлгүүр болон зургаадугаар сарын 30-наас Chanel брэндийн салбар дэлгүүрүүдээр худалдаалагдах гэнэ.
Mademoiselle J12 бугуйн цагийг танилцуулах зорилгоор Chanel ордон богино хэмжээний анимэйшн кино бэлдсэн байна. Бичлэгт цагаан өнгийн твид хослолоор гоёсон хатагтай Коко хар бугуйн цагны нүүр хэсгээс бууж цагаан цаг руу нэвтрэн орох болно.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт