Buro 24/7 тойм: Alberta Ferretti, Roberto Cavalli

Намар-өвөл 2016

Миланы загварын долоо хоног дахь эхний өдрийн хамгийн сонирхолтой загварын шоунуудыг тоймлон бичлээ. Alberta Ferretti ба Roberto Cavalli нарын шинэ цуглуулгыг сонирхоцгооё

Alberta Ferretti

Саяхан зохион байгуулагдсан эрэгтэй загварын долоо хоног дээр ноёрхож байсан унтлагын хувцасны чиг хандлага намар-өвөл улирлын эмэгтэй загварын долоо хоног руу шилжин иржээ. Дизайнерууд эрчүүдэд пижам хослол ба халаат санал болгож байсан бол, эмэгтэйчүүдэд зориулж унтлагын сарафан даашинзыг моодонд оруулсан байна. Alberta Ferretti-гийн загварын шоу дээр загвар өмсөгчид хул өнгийн торон нэхээс бүхий чимэглэлтэй торгон пижамын гадуур шуба өмсөж, нэвт гэрэлтэх торон топыг харандаа хэлбэрийн юбкатай хослуулсан байлаа. Харин үдшийн зориулалттай даашинзууд унтлагын сарафанаас ялгарах зүйлгүй байв.



Roberto Cavalli

Roberto Cavalli загварын ордонд 2002-2005 онуудад дизайнераар ажиллаж байсан Питер Дундас нэг хэсэгтээ өөр брэндийн бүтээлч захирал хийж байсан ч 2015 онд эргэн ирсэн юм. Энэ удаагийн цуглуулга дизайнерыг буцаж ирснээс хойших хоёр дах цуглуулга болж байгаа юм. Түүний эхний цуглуулга 1980-аад оны, "Охид зөвхөн хөгжилдөхийг хүсч байна" хэмээх бүтээлийн уур амьсгалтай болж, олны магтаалыг хүртсэн. Харин хоёр дах цуглуулга өмнөхөөсөө тэс ондоо болжээ. Дизайнер энэ удаад XX зууны эхэн үеийн богем хэв маяг, дорно зүгийн ард түмний тансаг соёл болон уналтын үе, мөн Английн зураач Обри Бредслейгийн уран бүтээлийг цуглуулгадаа шингээсэн байна. Шинэ загваруудаас түүнчлэн зураач Густав Климт ба Америкийн дуучин Женис Жоплин гэх зэрэг эртний баатруудын стиль болон 1970-аад оны рок аяс мэдрэгдэх болно.

Ө.Тодгэрэл

2016-02-26, 15:00

  • Зураг: