Сул загварын, биед эвтэйхэн хэрнээ бас зугаатай өмд хайж байна уу? Хэрвээ тийм бол танд Emporio Armani-гийн шинэ цуглуулга гарцаагүй таалагдана
Бамбаруушийн дүрстэй свитер, цэнхэр өнгийн бөөрөнхий хээтэй өргөн өмд, эрвээхий зангилаатай шоорт, нил ягаан өнгийн сул өмд, судалтай ягаан хослол гээд л энэ удаагийн цуглуулгын хувцас болгон таныг уйдаахгүй байх зорилготой бүтээгджээ. Emporio Armani-гийн дизайнерууд аяллын улиралд зугаатай, заримдаа бүр "хүүхдийн" гэмээр элементүүд маш ихээр ашигласан байна. Тэд ажил хэрэгч өмдөн хослолыг хүртэл хөгжилтэй хэв маягт оруулж чадсан байлаа. Тодруулбал тэд уйтгартай саарал материалыг ягаан өнгийн утсаар чимж, ижил өнгийн бөөрөнхий цүнхийг бүсний бүчнээс унжуулсан байв. Цуглуулгын том хэмжээстэй гар цүнхнүүд хүртэл урьд өмнөхөөсөө илүү өнгөлөг болж, абстракт хээ болон неон өнгөөр чимэглэгдсэн харагдлаа.
Харин этгээд зүйлсэд дургүй нэгэнд зориулж, дизайнерууд цамц хэлбэрийн даашинз, илүү дутуу чимэглэлгүй төгс эсгүүртэй хүрэм, дан өнгийн цамц гэх зэрэг илүү даруухан загварууд цуглуулгадаа багтаажээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт