Майкл Корсын загварын шоу шинэлэг зүйлээр дүүрэн байлаа. Дизайнер уламжлалт дэгжин, тансаг загварууддаа өөрийнхөө хошин занг шингээсэн харагдана
Майкл Корсыг эмэгтэй хүний бодлыг уншиж чаддаг хэмээн ярьцгаадаг. Тэр Мэл Гибсоны тоглосон кино шиг эмэгтэй хүн юу хүсдэгийг сайн мэддэг. Тиймээс л Нью-Йоркийн брэнд маш олон шүтэн бишрэгчидтэй байх. Энэ удаад Майкл Корс шинэ цуглуулгаа бүтээхдээ бүх үеийн алдартай бүсгүйчүүдээс санаа авчээ. Тодруулбал 1960-аад оны амжилттай модель Пенелопа Три, Алекса Чанг, Блейк Лайвли ба Дайана Росс нар дизайнерын цуглуулгад нөлөө үзүүлсэн байна.
Эдгээр нэрсийг сонсоод Майкл Корсын цуглуулга үслэг эдлэл ба тансаг хэв маягаар дүүрэн байх болов уу гэж таамаглаж болох ч чадварлаг дизайнер бидний төсөөлснөөс тэс ондоо загварууд бүтээжээ. Тэр намар-өвөл 2016 улиралд тансаг хэв маягийг зугаатай, гэнэн зан чанартай хослуулсан. Корс үслэг эдлэл бүхий шубыг хаврын тэнгэр санагдуулам гэгээлэг цэнхэр өнгөөр урлаж, цэцгэн хээгээр чимэглэсэн харагдана. Мөн сонгодог загварын өмдөнд энгийн бүс биш, харин зугаатай зөөлөн бүс уясан байна. Цуглуулгын бүх загварууд ерөнхийдөө 1960-аад оны уур амьсгалтай байлаа.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт