Бюро 24/7 тойм: Louis Vuitton, resort 2018

Япон улсад хайраа илчилсэн нь

Энэ улиралд дизайнер Николя Гескьер өөрийн аяллын цуглуулгыг Япон улсын Киото хотоос холгүй байршдаг Михо музейд танилцууллаа. Японы соёл ба хөгжлийг биширч явдаг Louis Vuitton брэндийн бүтээлч захирал уг цуглуулгаараа дамжуулан тус улсад хайраа илчилсэн гэж хэлж болох юм. Гескьер 2018 оны аяллын цуглуулгадаа кабуки театрын элементүүдийг түлхүү оруулж, япон дизайнер Кансая Ямамотогийн уран бүтээлийг загварууддаа шингээсэн байлаа. Кансая Ямамото нь тухайн үедээ Дэвид Боуиг хувцасладаг байсан төдийгүй Япон улсын загварын салбарыг Парист таниулж өгсөн гавьяатай юм.



Үндсэн элементүүд:
Савхин материалтай цув, ирвэсний хээтэй куртка, тод хээтэй кобминзон, газар хүрсэн урттай даашинз.

Үс засалт ба нүүр будалт: Хайхрамжгүй үс засалт, кабуки театрын уур амьсгалтай тод өнгийн нүүр будалт.

Үндсэн өнгөнүүд:
Цэнхэр, шар, маргад ногоон, алтан шар.

Стилистик аргачлал:
Япон хувцасны уламжлалт элементүүдийг уулын болор чулуутай хослуулах, тод өнгийн хээнүүдийг нэг хувцсанд нэгтгэх, олон төрлийн стилийг хооронд нь хослуулах.

Аксесуар:
Япон маягийн хээтэй гар цүнх, савхин бээлий ба хурдан морь унаачийн саравчтай малгай.

Бүтээлч санааны эх үүсвэр: Кабуки театр, Кансая Ямамотогийн бүтээлүүд.

Buro.Mongolia

2017-05-16, 13:00

  • Зураг: