Өвөрмөц гоо зүйн мэдрэмжтэй этгээд маркийн хамт олон дахин нэг удаа олныг гайхшруулсан цуглуулга гаргалаа. Шинэ цуглуулгын хувцаснууд ердийнхөөс хэд дахин том хэмжээтэй, тэгш бус эсгүүртэй, хар бараан уур амьсгалтай болсон байна. Сул загвартай урт юбка, өргөн өмд, хэлхгэр өмсгөлтэй пальто ба сунасан свитерээр гоёсон загвар өмсөгчид яг л томдсон хувцас өмссөн мэт харагдаж байв. Сүүлийн үед эрчимтэйгээр хүчээ авч буй том хэмжээтэй, гудамжны өнгө аястай хувцасны тренд мөн цуглуулгын гуталнуудад шингэсэн байлаа.
Цуглуулгад маш олон төрлийн материал ба хээ угалз хослон орсон нь тахийн хээтэй улаан өнгийн сүлжмэл хослол, цайруулсан эффекттэй жийнсэн хувцас, цэцгэн хээгээр баялаг тэгш бус хэмтэй торгон даашинз, савхин юбка зэрэг загваруудаас илт анзаарагдана.
Pre-fall цуглуулгад хар, ягаан, цайвар бор, улаан, усан цэнхэр ба гүн цэнхэр өнгөнүүд давамгайлсан байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт