Сүүлийн хоёр улирлын турш Fendi ордны эртний логог сэргээх зорилгоор ажиллаж буй Карл Лагерфельд энэ удаад ч бас логогоор бүрхэгдсэн загварууд танилцууллаа. Цамц, гутал, аксесуар, үслэг хүрэм гээд цуглуулгын дийлэнх загварууд тэрхүү ретро хээ ба логог өөртөө агуулсан байгаа. Үүнээс гадна шинэ цуглуулгад гудамжны хувцасны чөлөөт хэв маяг ажиглагдлаа. Oversize эсгүүртэй, спорт цамцнууд болон хип-хоп урсгалын салшгүй нэгэн хэсэг болсон том үслэг хүрэмнүүд Fendi-гийн нэрийн хуудас гэгддэг 1960-аад оны эмэгтэйлэг хэв маягтай хосолсноор гэнэтийн, залуу шийдэлтэй дүр төрхүүдийг бий болгожээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт