Лондонгийн загварын долоо хоног: Simone Rocha, хавар-зун 2017

Загварын долоо хоногийн гол агшнууд

Лондонгийн загварын долоо хоног есдүгээр сарын 16-20-ны хооронд үргэлжилнэ. Бюро 24/7 загварын долоо хоногийн гол үйл явдлуудыг та бүхэнд хүргэж байна. Бид энэ удаад Simone Rocha, хавар-зун 2017 цуглуулгын тоймыг бэлдлээ

Одоо Симон Рошагийн нэрийг түүний аав, дизайнер Жон Рошатай холбохоо болиод удаж байна. Их Британий алдартай дизайнерын охин хэдэн жилийн өмнө өөрийн нэрийн брэндийг үүсгэн байгуулсан ба аль хэдийнэ Лондонгийн загварын ертөнцийн од болж чадсан юм.

Тэгэхдээ Симон энэ удаад гэр бүлийн үнэ цэнийг шинэ цуглуулгаараа харууллаа. Тухайлбал, дизайнерын япон гарал үүслийнх нь нөлөө хавар-зуны цуглуулга дээр илт мэдрэгдэж байсан. Simone Rocha-гийн нэрийн хуудас болсон ширүүн торон нэхээс ба хуванцар материалтай хувцас өмссөн загвар өмсөгчид яг л торгон кимонотой кабуки театрын жүжигчид шиг харагдаж байлаа.

Өсгийтэй, болор чимэглэлтэй резинэн гутлууд Японы уламжлалт гутал табийг санагдуулмаар болжээ. Харин Симон өөрөө энэ цуглуулгыг бүтээхдээ Ирландын зураач Пол Хенригийн зургуудаас бүтээлч урмаа авсан гэж хэлсэн юм. Үнэхээр ч Пол Хенригийн бүтээл Simone Rocha, хавар-зун 2017 цуглуулгын өнгөний сонголт дээр илүү тод харагдлаа.

Buro.Mongolia

2016-09-19, 13:00

  • Зураг: