Нью-Йоркийн загварын долоо хоног: Rag & Bone, хавар-зун 2017

Загварын долоо хоногийн гол агшнууд

Нью-Йоркийн загварын долоо хоногоос бид Rag & Bone, хавар-зун 2017 цуглуулгын тоймыг хүргэж байна

Rag & Bone, хавар-зун 2017 цуглуулга загварын долоо хоногийн хамгийн өвөрмөц хэлбэртэй шоунуудын нэгээр тодорлоо. Шинэ цуглуулга "Бүх улиралд зориулсан загвар" нэртэй байсан бөгөөд зөвхөн хавар, зуны улирлаар хязгаарлагдсангүй. Дизайнер Маркус Уэйнрайт хамтрагчгүй, ганцаараа хийж байгаа анхны заварын шоу болж байгаа гэдгээрээ онцлогтой. Түүний хамтрагч Дэвид Невилл тус брэндийг 14 жил удирдсаны эцэст өнгөрсөн зургаадугаар сард ажлаа орхисон юм.

Энэ удаад Уэйнрайт эрэгтэй, эмэгтэй, зуны, өвлийн гээд бүх цуглуулгаа нэг дор үзүүлэх гэсэн мэт сэтгэгдэл төрлөө. Гэсэн ч эрэгтэй ба эмэгтэй коллекци нь хоорондоо эрс өөр болжээ. Эмэгтэй хувцасны хэлбэр ба өнгөний хослол олон янзын ба илүү нарийн болсон байна. Зөвхөн эмэгтэй коллекцид хар, цагаан өнгийн график, ташуу судал, олон давхарга, цэцгэн хээ ба геометрийн дүрсүүд хувцас төдийгүй гутлууд дээр ч харагдсан.

Эрэгтэй цуглуулга харьцангуй бараан ба өдөр тутмын хэв маягтай болсон байна. Яг л 1990-ээд оны сүүлээр Нью-Йорк хотын гудамжинд дэлгэрч байсан моод шиг. Энэхүү коллекцид хар хөх, хар ногоон, цэргийн ногоон ба тас хар өнгөнүүд оржээ. Мөн дизайнер "Формула-1" уралдааны стильтэй хэд, хэдэн куртка танилцуулсан. Магадгүй эдгээр курткануудыг загварын шоуны эхний эгнээнд сууж байсан IndyCar-ын нисгэгчид болох Жозеф Ньюгарден ба Марко Андретти нарт тусгайлан зориулсан байж болох юм.

Эрэгтэй, эмэгтэй хувцас хосолсон энэхүү цуглуулга нь бүсгүйчүүдэд илүү таалагдах нь гарцаагүй. Бүр Vogue хүртэл Rag & Bone, хавар-зун 2017 цуглуулгын эрэгтэй коллекцийг "эвтэйхнээр" чимээгүй орхихоор шийдсэн.

Невиллийг явсны дараа зөвхөн загвар өмсөгчдийн нүүр будалт л хэвээр үлдсэн бололтой. Бид нүүр хувиргагч Том Пешогийн зохиосон арчсан мэт нүдний будалтын техникийг Rag & Bone-ы загварын шоунаас дахин олж харсан юм. Энэхүү техник нь тус брэндийн сонгодог нүүр будалт болсон билээ.

Buro.Mongolia

2016-09-15, 10:00

  • Зураг: