2018 оны Victoria’s Secret загварын шоуны бүх төрхүүд

Тайзнаа гарсан бүх моделиуд

Өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 9-ний өдөр энэ оны хамгийн өндөр хүлээлттэй арга хэмжээнүүдийн нэг болох Victoria's Secret загварын шоу Нью-Йорк хотод албан ёсны зураг авалтаа хийлээ. Шоуны бүрэн бичлэг арванхоёрдугаар сарын 2-нд ABC сувгаар цацагдах хэдий ч зурагчид тайзнаа гарсан бүх төрхийг камерын дурандаа буулган авчээ.

Энэ удаагийн шоунд Адриана Лимагаас эхлээд Сара Сампайо хүртэлх брэндийн алдартай сахиусан тэнгэрүүд болон олны хайртай загвар өмсөгчид Кендалл, Жижи ба Белла нар оролцож, Fantasy Bra-г Шведийн модель Эльза Хоск танилцуулсан билээ.

Victoria's Secret энэ жил дотуур хувцаснаас гадна дизайнер Мэри Катранзутай хамтран бүтээсэн капсул цуглуулгыг тайзнаа гаргаж, Шон Мендес ба Холзи нарын хөгжмийн хөтөлбөрөөр үдшийг ер бусын уур амьсгалтай болголоо.

 

Buro.Mongolia

2018-11-10, 09:42