1990-ээд оны хит “Clueless” киног цуврал болгоно. Кинон дээрх шилдэг 10 төрхийг дурсацгаая

Calvin Klein, Azzedine Alaïa зэрэг брэндүүдээр гоёсон загварлаг охид

Анх 1995 онд дэлгэцнээ гарч байсан "Clueless" киног цуврал болгон гаргахаар болжээ. Deadline вебсайтын мэдээллэж буйгаар тус цуврал нь "Mean Girls" болон "Euphoria" кинонуудын холимог жанраар хийгдэх гэнэ.

"Тэд асар жижигхэн нарны шил зүүж, овьёосны сүүтэй латте ууж, аддералл хэрэглэдэг. Сургуулийн хатан хаан Шер алга болсны дараа түүний дараах №2 гэгддэг Дионн сүүдрээс гарч ирэн анхаарлын төвд ордог ба ингэхдээ тэрээр Nike Air Jordans өмссөн байдаг" хэмээн Deadline цувралыг тодорхойлон бичсэн байна. Мөн шинэ цуврал нь оригинал киноноосоо дутахааргүй загварлаг болно хэмээн зохиогчид нь амлажээ.

Цувралын гол дүр нь энэ удаад Шер (анхны кинон дээр Алисия Сильверстоун дүрийг нь гаргадаг) биш харин түүний сайн найз Дионн байх болно. Зураг авалт аль 2019 оны аравдугаар сард эхэлсэн хэдий ч цар тахлын улмаас түр зогсоод байсан юм. Ингээд цувралыг дэлгэцнээ гарах хүртэл 1995 оны оригинал кино дээрх шилдэг 10 төрхийг эргэн дурсацгаая.

 

Buro.Mongolia

2024-11-17, 12:45

  • Зураг: