Хайх

Коллаген бидний биед хэрхэн нөлөөлдөг вэ?: Нэмэлтээр уухдаа анхаарах зүйлс

Коллаген бидний биед хэрхэн нөлөөлдөг вэ?: Нэмэлтээр уухдаа анхаарах зүйлс

Text: Э.Цовоо


Коллаген нь хүний биед хамгийн элбэг байдаг уураг бөгөөд арьсны эрүүл, бат бөх байдлыг дэмжих, үс, хумсны ургалтыг сайжруулах, хөгшрөлтөөс урьдчилан сэргийлэхэд чухал нөлөөтэй гэдгийг мэргэжилтнүүд онцолдог. Хэдийгээр бидний бие коллагеныг үйлдвэрлэх үүрэгтэй ч нас ахих тусам коллагены нийлэгжилт байгалийн жамаар багасдаг учир нэмэлтээр өөрийн биеийн онцлогт тохирсон, үр дүнтэй найрлагатай, чанартай коллаген сонгож уух нь зүйтэй юм. Гэвч коллаген хэрэглэхдээ заавал анхаарах ёстой хэд, хэдэн чухал зүйлс бий.

Иймд бидний зүгээс коллаген гэж чухам яг юу болох, тогтмол ууснаар биед ямар ач тустай, хэрэглэхдээ юунд голчлон анхаарах ёстой гэхчлэн чухал мэдээллүүдийг дэлгэрэнгүй хүргэхээр бэлтгэлээ. 


Коллаген гэж юу вэ?

Коллаген нь амин хүчлээр баялаг, биед хамгийн хэрэгцээтэй уургийн нэг төрөл юм. Хүний бие дэх нийт уургийн 25-30%-ийг коллаген эзэлдэг бөгөөд арьс, яс, мөгөөрс, цус гэхчлэн биеийн бүх хэсэгт тодорхой хэмжээгээр оршиж, биеийг эрүүл байлгахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Гэвч байгаль орчны бохирдол, утаа, стресс гэхчлэн олон зүйлээс үүдэн коллагены нийлэгжилт 30 наснаас эхлэн багасаж, чанар нь хүртэл муудаж эхэлдэг аж. Улмаар бие дэх коллагены тоо хэмжээ буурснаар үс унах, хумс хугарах, яс сийрэгжих, үе мөч өвдөх, арьсны уян хатан чанар алдагдах, сэвх, нөсөө толбо тодрох гэхчлэн сөрөг үр дагавруудыг үзүүлдэг. 

Иймд коллагены хэмжээ буурч эхлэхээс өмнө буюу 25 наснаас эхлэн коллаген агуулсан нэмэлт бүтээгдэхүүнийг өөрийн биеийн онцлогт тохирсон тунгаар тогтмол ууж хэвших ёстой байдаг аж. 

Коллаген бидний биед хэрхэн нөлөөлдөг вэ?: Нэмэлтээр уухдаа анхаарах зүйлс (фото 1)

Коллаген нэмэлтээр уухдаа юуг анхаарах вэ?

Коллагеныг нэмэлтээр хэрэглэхдээ дор хаяж 3-6 сарын турш тууштай уух хэрэгтэй. Мөн хамгийн чухал нь коллаген хэрэглэж эхэлсэн бол заавал витамин С-тэй хавсарч уух шаардлагатай байдаг. Учир нь коллагены гинжин холбоосыг нэгтгэх, нийлэгжилтийг дэмжихэд витамин С нэн чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд тус хоёр орц нь нэгдсэнээр хөгшрөлтийн эсрэг өндөр үйлчилгээ үзүүлдэг байна. Иймд мэргэжилтнүүд дан ганц коллагены найрлагатай нэмэлт бэлдмэл сонгохын оронд витамин С тэргүүтэй бусад хэрэгцээтэй орц найрлагыг давхар агуулсан, зөв тунтай бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөдөг билээ. 

Харин бидний зүгээс WellBee компанийн албан ёсны эрхтэйгээр оруулж ирдэг, тохиромжтой орц найрлагатай, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Wellness Low Molecular Collagen хэмээх уудаг коллагеныг туршиж үзэхийг уншигчдадаа санал болгож байна. 

Коллаген бидний биед хэрхэн нөлөөлдөг вэ?: Нэмэлтээр уухдаа анхаарах зүйлс (фото 2)
Коллаген бидний биед хэрхэн нөлөөлдөг вэ?: Нэмэлтээр уухдаа анхаарах зүйлс (фото 3)

Wellness Low Molecular Collagen бүтээгдэхүүний онцлог 

Энэхүү уудаг коллагеныг Өмнөд Солонгос улсын Daewon Pharm хэмээх компани үйлдвэрлэжээ. Тус компани нь 1958 оноос хойш эм, бэлдмэлийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд судалгаа шинжилгээнд суурилсан, аюулгүй, чанартай бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэдээ санал болгодог гэдгээрээ алдартай.

Харин Wellness Low Molecular Collagen-ы хувьд найрлагадаа загаснаас гаргаж авсан,1500мг бага молекулт коллагеныг агуулдаг ба энэ нь бусад ижил төрлийн бүтээгдэхүүнтэй харьцуулахад харьцангуй бага жинтэй гэдгээрээ онцлог юм. Тухайлбал коллагены молекулын жин бага байх тусам биед шингэх чадвар нь өндөр, үйлчилгээ нь илүү үр дүнтэй байдаг аж. Түүнчлэн тус бүтээгдэхүүн нь найрлагадаа давхар коллагены нийлэгжилт болон дархлаа дэмжих витамин С, арьс, үс, хумсыг эрүүл байлгахад чухал үүрэг гүйцэтгэдэг биотин агуулжээ.

Мөн Wellness Low Molecular Collagen нь эмийн хурц үнэр, амтгүй ба хан боргоцой жимсний исгэлэн, чихэрлэг амттайн зэрэгцээ ууж хэрэглэхэд хялбар нунтаг хэлбэрээр бүтээгджээ. 

Коллаген бидний биед хэрхэн нөлөөлдөг вэ?: Нэмэлтээр уухдаа анхаарах зүйлс (фото 4)
Коллаген бидний биед хэрхэн нөлөөлдөг вэ?: Нэмэлтээр уухдаа анхаарах зүйлс (фото 5)

Коллаген тогтмол ууснаар биед гарах өөрчлөлтүүд

Коллаген нэмэлтээр хэрэглэснээр арьсны уян хатан чанар сайжирч, хөгшрөлтийн шинж тэмдгүүд багасаж, сэвх, нөсөө толбо бүдгэрч, хялгасан үрчлээ мэдэгдэхүйц багасдаг. Үүнээс гадна коллаген нь үе мөчний өвчлөл, ясны сийрэгжилтэд сайнаар нөлөөлдөг бөгөөд шарх эдгэрэлтийг дэмжиж өгдөг ач тустай аж. Мөн цусны эргэлт, тархины цусан хангамж, зүрх судасны өвчлөлд эергээр нөлөөлдөг төдийгүй артерийн судасны хатуурлыг бууруулдаг давуу талтай.

Коллаген бидний биед хэрхэн нөлөөлдөг вэ?: Нэмэлтээр уухдаа анхаарах зүйлс (фото 6)

Коллаген хэрэглэхэд сөрөг нөлөө бий юу?

Коллаген нь байгалиасаа хүний биед агуулагддаг учир сөрөг нөлөө байхгүй гэж үздэг. Гэвч анхлан хэрэглэж байгаа тохиолдолд гэдэс дүүрэх, хоолны дуршил буурах зэрэг шинж тэмдгүүд илрэх магадлалтай. Мөн жирэмсэн, хөхүүл, харшилтай, зүрх судасны өвчтэй хүмүүс заавал мэргэжлийн эмчтэй зөвлөлдсөний эцэст хэрэглэх заалттай байдаг байна

Коллаген бидний биед хэрхэн нөлөөлдөг вэ?: Нэмэлтээр уухдаа анхаарах зүйлс (фото 7)

WellBee 

Хаяг: Шангри-Ла Молл, 2 давхар

Утас: 7711-7171

Facebook: Well Skin

Instagram: @wellskinmn

Вэбсайт: www.wellbeeshop.mn

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх