Дахин боловсруулагдсан далайн хаягдал хуванцраар хийгдсэн анхны гутал
Өнгөрсөн жил adidas брэнд Parley for the Oceans байгууллагатай хамтарч, дахин боловсруулагдсан далайн хуванцар болон бусад хог хаягдлаар хийгдсэн пүүзний концепц танилцуулсан юм. Харин тун удахгүй брэнд бэлэн болсон загварыг UltraBoost Uncaged Parley нэртэйгээр худалдаанд гаргах гэж байна.
Шинэ пүүзний дээд хэсэг дахин боловсруулагдсан хуванцар хаягдал болон полиестер түүхий эдээр бүтсэн Primeknit гэх материалаар хийгдсэн байна. Нэг хос гуталд нийт 11 ширхэг хуванцар сав шаардагджээ. Мөн гутлын ул, үдээс, оёдлын утас болон бусад элементүүд хоёр дах түүхий эдээр хийгдсэн байгаа.
UltraBoost Uncaged Parley пүүз 7,000 ширхэг бүхий цөөн тоогоор үйлдвэрлэгдэх бөгөөд нэг хосын үнэ $220 доллар байх юм. Загвар арванэгдүгээр сарын дундуур худалдаалагдаж эхэлнэ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт