Parley for the Oceans байгууллагатай хамтарч
Спорт хувцасны adidas брэнд Parley for the Oceans гэх ашгийн бус байгууллагатай хүч нэгтгэн, далай тэнгисийг цэвэрлэх зорилготой шинэлэг төслүүд дээр ажиллаж байна. Тухайлбал хэдхэн хоногийн өмнө тэд дахин боловсруулсан далайн хог хаягдлаар хийсэн усны хуьцасны цуглуулга танилцууллаа.
Сануулж хэлэхэд өнгөрсөн онд adidas брэнд дахин боловсруулагдсан далайн хаягдал хуванцраар хийгдсэн анхны гутлыг худалдаанд гаргаж байсан бөгөөд энэ загвар нь дэлхийн хэрэглэгчдийн зүгээс маш их магтаал хүртэж, өндөр амжилтад хүрсэн юм.
Adidas компани мөн 2016 оны дөрөвдүгээр сараас эхлэн хуванцар торноос татгалзаж, одоогийн байдлаар хэрэглэгчдэдээ зөвхөн цаасан тор санал болгож байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт