Futurecraft Biofabric загвар
Adidas брэнд ээлжит байгаль орчинд ээлтэй загвараа танилцууллаа
Шинэ пүүз био-ган гэх торго шиг зөөлөн атлаа бусад байгалийн гаралтай материалууд дундаас хамгийн бат бөх бүтэцтэй шинэлэг материалаар хийгджээ. Энэхүү материалын мяндаснууд 100% биологийн задралд өртдөг учраас пүүз хуучирсны дараа ямар нэгэн хог хаягдалгүйгээр байгальд уусч алга болох юм. Futurecraft Biofabric загвар 2017 онд худалдаанд гарахаар төлөвлөгдсөн байгаа ч пүүзийг хаана, ямар үнээр борлуулах нь одоогоор тодорхойгүй байна.
Сануулж хэлэхэд саяхан adidas брэнд UltraBOOST Uncaged Parley гэх анхны далайн хог хаягдлаар хийгдсэн пүүз танилцуулсан байгаа.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт