Balenciaga-г орхисноос хойш Александр Ванг эрч хүчээ алдалгүй ажиллаж байна. Тэр анхны үнэт эдлэлийн цуглуулга гаргаж, шинэ төсөл эхлүүллээ
Дизайнер бүр хэзээ нэгэн цагт өөрийгөө шинэ салбарт туршиж үзэхээр шийддэг. Тэр нь интерьер дизайн, кино зураг авалт, аль эсвэл хөгжмийн цомог гаргах гээд юу ч байж болно. "Би үргэлж үнэт эдлэл урлахыг хүсдэг байсан ч, надад тийм боломж гардаггүй байлаа. Би маш завгүй байсан" хэмээн Ванг ярьлаа. Тэр ч байтугай дизайнер өмнө нь Гайа Репосси болон Бетони Вернон нартай хамтарч үнэт эдлэлийн цуглуулга гаргаж байсан туршлагатай юм. "Тэр төслийн санааг би гаргаж, харин миний хамтрагчид үйл явцыг хянаж, урчуудтай тулж ажилласан" гэж хэллээ. Ванг Balenciaga-д ажилладаг байхдаа хүртэл брэндийн үнэт эдлэлийн дизайныг гаргадаг байсан аж.
Америкийн дизайнерын анхны мини цуглуулгад 24 карат бүхий цагаан бас шар алтнаас урласан том хэмжээтэй гинж зэрэг хэв маягтай үнэт эдлэлүүд оржээ. Мөн алтан цоожоор чимсэн бугуйвч ба ээмэг Вангийн албан ёсны вебсайт дээр арван хоёрдугаар сарын дунд үеэр тавигдах гэнэ. Харин гуравдугаар сараас эхлэн тэдгээр бүтээлүүдийг Net-a-Porter, Joyce HK, Mytheresa.com сайтуудаас худалдан авж болох нь ээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт