Американа уур амьсгалтай Alexander Wang-ийн шинэ сурталчилгаа

"Цуглуулга 1"

2018 оны эхээр дизайнер Александр Ванг Нью-Йоркийн загварын долоо хоногт оролцохгүйгээр зургаа болон арванхоёрдугаар саруудад шинэ цуглуулга танилцуулах болсноо зарлаж, зургаадугаар сард "Collection 1" хэмээн нэрлэгдсэн шинэ цуглуулгаа Нью-Йорк хотноо дэлгэсэн билээ. Тэгвэл "Цуглуулга 1"-ийн албан ёсны зургууд саяхан цацагджээ. Хөгжөөн дэмжигч охид, америк хөлбөмбөгчид, ковбой стиль гээд бүхэлдээ американа уур амьсгалтай энэхүү зураг авалтад загвар өмсөгч Бинкс Уолтон, Анна Эверс, Масамичи Нюноя нар тоглосон бол, гэрэл зургийг Брианна Кароцци дарсан байна.

Зургаадугаар сард зохиогдсон "Цуглуулга 1" загварын шоуны дараа дизайнер Александр Ванг тэрхүү цуглуулгаараа дамжуулан Америк улс болон энэ улсын хүсэл мөрөөдлийг дэмжиж буй хүн бүрт талархал илэрхийлж буйгаа онцолсон юм. Түүнчлэн Alexander Wang брэнд өнгөрөгч сард логондоо шинэчлэлт хийсэн ба Uniqlo, adidas Originals брэндүүдтэй хамтран капсул цуглуулга худалдаанд гаргаад байгаа билээ.

 

 

Buro.Mongolia

2018-11-23, 11:17