Balenciaga x Myhtheresa: Намрын цуглуулгаар гоёсон жуулчид Парис хотоор зугаалж байна

Хамтарсан төсөл

Олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн, уламжлалт биш, харин хэний ч төсөөлөөгүй, гэнэтийн зүйлсээс гоо үзэсгэлэнг олж харах нь энэ удаагийн бичлэг ба дизайнер Демна Гвасалиягийн гол утга санааг харуулж байгаа юм

Balenciaga брэндийн намар-өвөл 2016 цуглуулгад зориулагдсан "Жуулчид" нэртэй богино хэмжээний бичлэг өчигдөр нээлтээ хийлээ. Хоёр минут үргэлжлэх уг бичлэгт хайхрамжгүй царай гаргасан гурван модель ба Парисын алдарт газруудыг харуулахыг зорьсон тууштай хөтөч гарах болно. Гол дүрийн бүсгүйчүүд Луврын музейг ч тэр, Эйффелийн цамхгийг ч тэр үзэх сонирхолгүй байсан хэрнээ хотын газар доорх харанхуй бас аюултай хонгилд ормогцоо инээмсэглэж эхэлнэ.

Энэхүү төслийг зураач, гэрэл зурагчин, Central Saint Martins сургуулийн төгсөгч Дэнни Сангра удирдан бүтээжээ. Тэрбээр өмнө нь Mytheresa.com онлайн дэлгүүр ба Balenciaga брэндтэй хоёулантай нь хамтарч ажиллаж байсан туршлагатай юм.

Mytheresa.com-ын ерөнхий захирал Майкл Клигер дизайнер Демна Гвасалиягийн Balenciaga-д зориулан бүтээсэн хувцаснууд өндөр эрэлттэй байгааг онцолж, намрын цуглуулга маш сайн борлуулагдаж байгааг дурдлаа. Тэрбээр брэндийн энэхүү өндөр амжилтаас үүдээд "Жуулчид" төслийг гаргахаар шийджээ.

Buro.Mongolia

2016-10-12, 17:18