Бид Нью-Йоркийн загварын долоо хоногоос юу олж харах вэ

Александр Ванг, Том Браун болон бусад дизайнерууд мүүдбордоо үзүүллээ

Ирэх хавар ямар загварын хувцас тренд болохыг эдгээр киноны хэсгүүд, 1970-аад оны постерууд, өнгөлөг абстракт зургууд болон хар цагаан эскиз зургуудаас таацгаая

Өнөөдөр Нью-Йоркийн загварын долоо хоног эхэлж байна. Энэ нь жил бүр Лондон, Милан ба Парис хотуудад үргэлжилдэг "Их дөрвөл"-ийн загварын марафон эхэллээ гэсэн үг юм. Энэ удаагийн загварын долоо хоногийн хүрээнд дэлхийн дизайнерууд хавар-зун 2017 улирлын цуглуулгуудаа танилцуулах болно. Загварын шоунууд эхлэхээс өмнө зарим нэг дизайнерууд цуглуулгаа бүтээхдээ хаанаас урамтай санаа авснаа харуулахаар шийдэж, өөрсдийн мүүдбордуудаа олон нийтийн сүлжээнд нийтлэлээ. Тухайлбал Altuzarra-гийн цуглуулга найруулагч Дэвид Линчийн "Wild at Heart" бүтээлээс сэдэвлэсэн байх бол, Prabal Gurung маш минимал загвартай, нэг өнгийн хувцаснууд танилцуулах магадлалтай байна.

Alexander Wang
Jill Stuart

Buro.Mongolia

2016-09-08, 10:00

  • Зураг: