Bottega Veneta, resort 2016 сурталчилгаа

Ле Тутур ба Аллены хамт

Bottega Veneta cruise 2016 сурталчилгааны зураг авалтыг Рэймонд Мейер гэх шинэ зурагчин хариуцжээ. Түүнийг загварын ордны бүтээлч захирал Томас Майер “өнгө мэдрэх онцгой чадварынх” нь төлөө сонгожээ

Бусад брэндүүдтэй харьцуулбал Bottega Veneta туршилт хийх дуртай загварын ордон билээ. Бүтээлч захирал Томас Майер улирал бүр шинэ зурагчинтай хамтран ажилладаг юм. Майер өмнө нь Нобуеси Араки, Нан Голдин, Филип-Лорка Ди Корсия, Питер Линдберг, Юрген Теллер болон бусад олон зурагчидтай хамтраад амжсан. Харин энэ жил Швейцарийн зурагчин Рэймонд Мейер брэндийн resort 2016 цуглуулгын сурталчилгааг хариуцаж авлаа.

Түүний дуранд Жозефина Ле Тутур ба Бен Аллен нар аяллын цуглуулгын хувцас өмссөнөөр өртлөө. Уншигчид энэхүү сурталчилгааны хэвлэсэн хувилбарыг загварын сэтгүүлүүдийн арван хоёрдугаар сарын дугаараас олж харах болно.

Ө.Тодгэрэл

2015-10-28, 08:00

  • Зураг: