Calvin Klein брэнд шинэ гар цүнхний цуглуулга худалдаанд гаргалаа
2018 оны хавар-зуны цуглуулгад багтсан загварууд
Calvin Klein брэнд өмнө нь Энди Уорхолын сантай хамтран "Kiss" нэртэй дотуур хувцасны цуглуулга гаргаж байсан удаатай. Тэгвэл энэ удаад брэнд Энди Уорхолын дарсан фото зураг, түүний зурсан этгээд график зургуудыг хэвлэсэн нийт дөрвөн төрлийн цүнхний загварыг танилцууллаа.
Тухайлбал цагаан арьсан цүнхэн дээр Энди Уорхолын дарсан "Ковбой гутлууд" нэртэй фото зургийг байршуулсан бол, өөр нэгэн загвар дээр зураачийн "Гавал" нэртэй бүтээлийг хэвлэжээ. Тус цуглуулга нь бүхэлдээ америк хэв шинжийг агуулсан байна.
Дашрамд дуулгахад, шинэ загварын цүнхнүүд calvinklein.us сайт дээр худалдаалагдаж байгаа ба үнийн хувьд 1,350 ам.доллараас эхэлж байгаа юм.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт