Cartier брэндийн зул сарын сурталчилгааг үлгэрийн ирвэс чимлээ

Өнөөдрийн онцлох билэг

Оны хамгийн хүсэмжит, сэтгэл догдлом баяр хаяанд ирлээ. Cartier үнэт эдлэлийн ордны бэлдсэн сурталчилгааг үзэж, баярын уур амьсгалд нэгдээрэй

Cartier ордны хувьд ирвэс нь өвлийн өвгөн, чимсэн гацуураас ч илүү утга учиртай шинэ жилийн хамгийн том бэлгэ тэмдэг юм. Брэндийн энэхүү бэлгэдэл нь жил бүрийн зул сар ба шинэ жилийн сурталчилгаанд гол дүр болдог уламжлалтай. Энэ жилийн сурталчилгаанд үлгэрийн ирвэс Нью-Йорк, Парис хотуудын гудамжинд баярын гэрэл нэмж байна.

Уг бичлэгийн хамтаар Cartier мөн өөрсдийн зүгээс шинэ жилийн бэлгийн санаанууд бэлдэж, үүндээ брэндийн гоёл чимэглэл ба бугуйн цагуудыг хамруулжээ.

 

Buro.Mongolia

2016-11-21, 17:00

  • Зураг: