Chanel аяллын цуглуулгаа Кубад үзүүлнэ

Латин Америкийн чиглэл

Дараа жил Chanel загварын ордон Куба улсад загварын шоу зохион байгуулахаар болжээ. Тиймээс тавдугаар сард нарлаг Гавана хотод дэлхийн загварын салбарынхан цугларах нь ээ

Жилээс жилд Карл Лагерфельд шинэ цуглуулгаа өвөрмөц газруудад танилцуулахыг хичээж байна. Chanel брэнд өмнө нь Майами, Венец, Сингапур ба Сөүл гэсэн хотуудад цуглуулгаа үзүүлээд амжсан бол 2016-2017 оны аяллын  шинэ цуглуулгаө Куба улсын нийслэлд дэлгэх гэнэ.
Энэ удаад Куба улсын баялаг соёл ба нээлттэй байдал нь Карл Лагерфельдед шинэ бүтээл туурвих урам өгчээ. Тийм ч учир аяллын цуглуулгад Өмнөд Америкийн хэв маяг шингэсэн байх өндөр магадлалтай байна.

Ө.Тодгэрэл

2015-10-29, 11:00

  • Зураг: