@greg_gr
Цасан гоо, Покахонтас,Рапанзел, Жасмин болоод Аладдин зэрэг анимейшн ертөнцийн одуудыг загварын салбарт, улаан хивсэн дээр, алдартай сэтгүүлүүдийн нүүрэн дээр гаргадаг Грекийн чимэглэлийн зураач Грегори Масаурастын сонирхолтой зургуудаас танд танилцуулъя
Үзэсгэлэнтэй бүсгүйчүүд бүгд л алдартай загварын сэтгүүлийн нүүрэнд гарч, олны танил эрхмүүд цөмөөрөө улаан хивсэн дээр уригдан алхдаг. Тэгвэл Walt Disney-н баатруудыг өнөө үеийн загварын ертөнцөд авчирдаг нэгэн уран сэтгэмжит Instagram-ын од залууг та бүхэнд танилцуулж байна. Түүний зургууд Үнсгэлжинг Vogue сэтгүүлийн нүүрэнд гаргаж, Цасан гуаг Каннын кино наадмын улаан хивсэн дээр алхуулж, Покaхoнтaсыг Balmain-ы нүүр царай болгосон байх аж. Дээр нь мөн Аладдин street style од болон хувирч, Ариел ханхүүтэйгээ хамт Jaun Paul Gaultier-ын сүрчигний рекламанд тогложээ. Шрекийн гэргий Фионаг бас Time сэтгүүлийн онцлох дүр болсон байгааг ч харах сонирхолтой аж.
Чимэглэлийн зураач Грегори Масаурастын уран сэтгэмж бодит амьдрал хийгээд анимейшн ертөнцийг холбож чадсан харагдана. Тиймээс түүний бүтээлүүд олон уншигчдын сонирхлыг төрүүлж, хүүхэд насны дурсамжийг сэргээж магадгүй. Бас бяцхан охидуудаа загварын ертөнцтэй танилцуулах сонирхолтой аялал ч болж болох юм.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт