Гэрлэх санал тавих бас нэгэн санаа
Дизайнер Марк Жейкобс өөрийн найз залуу Чарли Дефранческод гэрлэх санал тавилаа. Чарли бол загвар өмсөгч ба жүжигчний карьерээ хөгжүүлэхийн зэрэгцээ үнэртэй лааны брэнд үүсгэн байгуулсан залуу бизнес эрхлэгч юм. Хосууд саяхан хоёр жилийнхээ ойн баярыг тэмдэглэсэн билээ.
Марк гэрлэх саналаа Чарлигийн төрсөн өдрөөр тавьсан юм. Тэрээр Chipotle нэртэй кафе дотор бүжгийн флешмоб зохион байгуулж, гэнэтхэн нэг өвдгөн дээрээ зогсон бөгжтэй хайрцгийг нээжээ. Үүнийг огтхон ч таамаглаагүй байсан Дефранческо сэтгэл хөдлөлд автан нулимс гаргаж, мэдээж хэрэг "Тийм" гэж хэлсэн нь бичлэгээс харагдана.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт