Эмили Ратаковски DKNY брэндийн дотуур хувцасны сурталчилгаанд

Түүний зургийг Себастьян Фаена даржээ

DKNY Intimates дотуур хувцасны хаврын цуглуулгын шинэ сурталчилгаанд Америкийн загвар өмсөгч ба жүжигчин Эмили Ратаковски оролцжээ.

#GoodMorningDKNY хэмээн нэрлэгдсэн сурталчилгаанд цуглуулгын дотуур хувцсыг өмссөн Ратаковски орон дээр сууж буйгаар даруулсан бөгөөд зураг авалтыг Себастьян Фаена хариуцан ажилласан байна. Фаена Harper's Bazaar, V Magazine болон Vogue сэтгүүлүүдтэй хамтарч байсан туршлагаараа загварын салбарт нэр хүнд олсон байдаг.

Брэнд мөн Ратаковскигийн гол дүр бүтээсэн богино хэмжээний видео бичлэг бэлдсэн байна. Үүнд загвар өмсөгч бүсгүй дотуур хувцастайгаа гэрээсээ гарч, хөршүүдтэйгээ тааралдаж, Нью-Йоркийн гудамжаар зугаалж буйгаар гарах гэнэ. Видео бичлэг хэзээ нийтлэгдэх нь одоогоор тодорхойгүй байгаа ч DKNY-ийн Instagram хуудсанд нийтлэгдсэн хоёр тизерээс сурталчилгааны ерөнхий концепцийг олж харна уу.

Buro.Mongolia

2017-03-14, 12:00

  • Зураг: https://www.buro247.ru/fashion/news/13-mar-2017-ratakjovsky-for-dkny.html