Францын тэргүүн хатагтай асан Карла Бруни Саркози Италийн үнэт эдлэлийн Bvlgari брэндийн нүүр царайгаар дахин тодорлоо
Үнэт эдлэлийн Bvlgari брэндийн шинэ цуглуулгыг Карла Бруни хэд хэдэн улирал дараалан танилцуулж байна. Түүний хамгийн анхаарал татсан ажлуудын нэг бол Софи Лорен, Аве Гарднер ба Элизабет Тейлор гэх зэрэг XX зууны шилдэг жүжигчин бүсгүйчүүдийн дурсгалд зориулсан Diva-2013 цуглуулгын сурталчилгаа юм. Тэр үед Карла зурагчин Терри Ричардсоны дуранд жүжигчин бүсгүйн дүрд хувирч, аварга том, тансаг үнэт эдлэл зүүснээр гарч байсан юм. Харин энэ удаад намар-өвөл сурталчилгааны зураг авалт арай илүү минималист хэв маягтай болжээ. Lvcea цуглуулгын бугуйн цаг, Diva цуглуулгын олон өнгийн чамин хүзүүний зүүлт ба бугуйвч, мөн Serpenti цуглуулгын гялалзсан "могойн" чимэглэлүүдийг Бруни сурталчиллаа. Зураг авалтыг зурагчин Микаэль Янссон гүйцэтгэжээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт