Грейс Коддингтон Vogue сэтгүүлийн бүтээлч захирлын суудлаа орхисноос хойш хувийн төслүүд дээрээ ажиллаж байна. Тэр эхлээд өөрийн гэсэн үнэртэн гаргасан бол одоо харин вебсайт боловсруулж байна
Грейс Коддингтон бүх зүйлийг өөрийнхөөрөө, өвөрмөц аргачлалаар хийх дуртай. Бусад хүмүүс ба брэндүүд бие даасан веб хуудасныхаа үйл ажиллагааг түр хойш нь тавьж, олон нийтийн сүлжээг идэвхтэй хөтлөхийг илүүд үзэж байхад Грейс эсрэгээрээ өөрийн уншигчидаа GraceCoddington.com сайт рүү чиглүүлж байна. Веб сайтын үндсэн хуудсыг чимсэн өхөөрдөм зураг Грейсийн удахгүй худалдаанд гарах үнэртэй усыг илтгэж байх шиг харагдана.
Одоогийн байдлаар вебсайт үйл ажиллагаагаа эхлүүлээгүй бөгөөд зөвхөн цахим хаягаа бүртгүүлж, шинэ мэдээг хүлээж авах боломжтой байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт