Gucci брэнд TikTok-оор дамжуулан Z үеийнхнийг татаж байна

Сүүлийн үед дийлэнх тансаг зэрэглэлийн хувцас, загварын брэндүүд зорилтот хэрэглэгчдээ төрөлжүүлэхийн тулд Z үеийнхэн лүү чиглэсэн маркетинг хэрэгжүүлэх болсон. Энэхүү зорилгын хүрээнд шинэ мянганы залуучуудын хамгийн ихээр цуглардаг TikTok тавцанд тэд байр сууриа эзлэхийг хичээж байна. Тэгвэл Z үеийнхэн буюу Зүмерүүдийн дунд 100 жилийн түүхтэй Италийн Gucci брэндийн хийж буй TikTok контентууд салбартаа хамгийн их хандалтыг авч чаджээ.

Тодруулбал, дэлхийн шилдэг тансаг зэрэглэлийн брэндүүдийн үзүүлэлтийг дүгнэн шинжилдэг Vogue Business Index компаниас Gucci нь Z үеийнхний дуртай брэндээр тодорсныг мэдээлэлжээ. 200 гаруй шалгуураар 1000 гаруй хэрэглэгчдийн дунд хийсэн судалгаагаар Зүмерүүд Миллениал үеийнхнээс илүү олсон мөнгөө шоппингд зарцуулах хандлагатай нь батлагдаж тансаг зэрэглэлийн брэндэд хөрөнгө оруулах хандлага нь 2020 оны сүүлээр 11%  байсан бол одоогийн байдлаар 19% болтлоо өсөж бусад үеийнхнээсээ хамгийн өндөр үзүүлэлтийг гаргасан байна.

Түүнчлэн Gucci-гээс гадна Dior брэнд сошиал ертөнцөд тэргүүлэгчдийн эгнээнд багтаж Хятадын WeChat-ийн тавцанд сая сая залуучуудыг татаж байгаа бол Burberry загварын ордон дижитал pop-up дэлгүүрүүдийг нээх замаар хэрэглэгчдээ төрөлжүүлсээр байна.

Buro.Mongolia

2021-06-16, 16:05