Цөөн тоогоор үйлдвэрлэгдэх цуглуулга арванхоёрдугаар сарын 1-нд худалдаанд гарна
Орчин үеийн хамгийн үнэтэй зураачдын нэг гэгддэг поп-арт чиглэлээр уран бүтээлээ туурвидаг Алекс Кац Шведийн масс зах зээлийн аварга брэнд H&M-д зориулж өөрийн урлагийн хэв маягийг шингээсэн цуглуулга бүтээх гэж байна.
Зураач энэхүү хамтын ажиллагааны талаар, "H&M-тэй хамтарна гэж хэзээ ч төсөөлж байсангүй. Энэ нь миний хувьд нэр төрийн хэрэг юм. Одоо миний урлаг илүү олон хүнд хүрэх боломжтой боллоо" хэмээн ярьлаа.
Арванхоёрдугаар сарын 1-нээс брэндийн албан ёсны дэлгүүрүүд болон вебсайтаар борлуулагдаж эхлэх шинэ цуглуулгад эрэгтэй, эмэгтэй хувцас, аксесуар болон гэр ахуйн эд зүйлс багтах гэнэ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт