Vogue дээр Кайя Гербер, харин Bazaar дээр Кендалл Женнер
Нэгдүгээр сарын 11-нд Harper's Bazaar сэтгүүл хоёрдугаар сарын шинэхэн дугаарынхаа нүүр хуудасны зургийг нийтэллээ. Шинэ дугаарт сэтгүүлийн хамт олон 2017 оны хамгийн өндөр цалинтай загвар өмсөгч Кендалл Женнерийг урин авчиржээ.
Харин энэхүү нүүр хуудас нь Кайя Герберийн оролцсон Францын Vogue сэтгүүлийн хоёрдугаар сарын дугаартай нэлээд төстэй болсон харагдана. Сэтгүүл шинэ нүүр хуудасныхаа зургийг нэгдүгээр сарын 9-нд цахим ертөнцөд нийтэлсэн юм. Эдгээр хоёр дугаар дээр загвар өмсөгчид ижил төрлийн хувцас өмсөн, ижилхэн байдлаар зургаа даруулсан байна. Хэрвээ Кайя өвдөг давсан урттай, үслэг гутал ба атлас материалтай даашинз өмссөн бол, Кендалл урт түрийтэй савхин гутал ба үслэг оруулгатай топоор гоёжээ. Зураг авалтын ерөнхий санааг хэн анх гаргасан нь тодорхойгүй бөгөөд сэтгүүлүүд одоогоор бүтээлийн хулгайн талаар маргаан үүсгээгүй байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт